Боломжууд
24/7 хяналт
Тээврийн хэрэгслийн байршил, туулсан зай, хурд, асаалттай, унтраалттай төлөв, түлш цэнэглэлт, зарцуулалт болон бусад мэдээллийг 10 секундын интервалтайгаар 24 цагийн турш хянах боломжтой.
Хяналтын програм
Хяналтын програм болон аппликейшнийг компьютер, гар утас, iPad болон Tablet дээрээ суулгаж тээврийн хэрэгслээ хүссэн газраасаа бүрэн хянана. Програм нь Монгол ба Англи хэлтэй бөгөөд хэрэглэхэд хялбар байдлаар бүтээгдсэн.
Дохиолол
Хурд хэтрүүлэлт, зөвшөөрөгдөөгүй зогсолт, түлш цэнэглэлт, түлшний хулгай болон жолооч зөвшөөрөгдсөн бүсээс гарах зэрэгт бодит хугацаанд дуу болон дүрсээр дохиолно. Жолооч хурд хэтрүүлэн явах үед машины кабинд жолоочид анхааруулах дуут дохио өгнө.
Түлшний хяналт
Бодит хугацаанд тээврийн хэрэгслийн түлш цэнэглэлт, зарцуулалт болон түлшний савны үлдэгдлийг шууд хянана. Түлшний хулгай илэрсэн тохиолдолд хяналтын програм нь үйлдлийг дуу болон дүрсээр илэрхийлж дохиолно.
Газарзүйн хязгаарлалт
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн зорчих бүсийг электрон газрын зураг дээр урьдчилан тохируулна. Тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн бүсийг зөрчсөн тохиолдолд хяналтын програм дээр дуу болон дүрсээр дохиолно.
Мессеж
“Garmin” зам заагч ашиглан жолооч болон диспетчер хоорондоо үүрэн холбоо болон хиймэл дагуулын сүлжээнд мессеж солилцох ба диспетчер жолоочийн дараагийн очих байршлыг зайнаас зааж өгөх боломжтой. “Garmin” зам заагчид Монгол улсын авто замын сүлжээний зураг суусан ба жолооч төөрөхгүй явах боломжийг олгоно.
Мэдээллийн архив
Тээврийн хэрэгсэл тус бүрийн туулсан зай, зорчсон маршрут, түлш зарцуулалт болон бусад мэдээллүүдийг аюулгүй байдал нь бүрэн хангагдсан серверт урт хугацаанд хадгална.
Тайлангууд
Шаардлагатай үедээ машин тус бүрээр чухал хэрэгтэй тайлангуудыг бэлтгэн авах боломжтой.
- Зорчсон маршрутын тайлан
- Зорчсон зайн тойм тайлан
- Зорчсон зайн дэлгэрэнгүй тайлан
- Зогсолтын тайлан
- Хөдөлгүүр асаалттай зогсолтын тайлан
- Түлш зарцуулалтын тайлан
- Дохиоллын тайлан
- Бусад тайлангууд
Дээрхи тайлангуудыг MS-Excel, Adobe PDF, Google KMZ зэрэг олон форматаар хөрвүүлэх боломжтой.
Дугуйн хяналт
Жолооч тээврийн хэрэгслийн бүх дугуйн хийн даралт ба температурыг машины кабинд хянах боломжтой. Дугуйны хяналтын систем нь дугуйн хийн даралтыг тохиромжтой хэмжээнд байлгах боломжийг олгох ба дугуйн хийн алдалт, хэт халалт, хэт өндөр хийлэлт зэргийг жолоочид тухайн агшинд дохиолно.
Жолоочийн карт
Жолоочийн картын тусламжтай зөвхөн эрх бүхий ажилтан тухайн тээврийн хэрэгслийг жолоодох боломжийг олгоно. Жолоочийн картыг ашигласнаар жолооч нарын бүтээлийг ялгаж тайлан бэлтгэх боломжтой.