Үр ашиг
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөөгүй хэрэглээ зогсоно
Тээврийн хэрэгслийн зорчсон маршрутыг нарийвчлан хянаснаар жолооч нар тээврийн хэрэгслийг хувийн хэрэглээнд ашиглах байдал бүрэн зогсоно.
Түлш шатахууны зардал буурна
Түлш цэнэглэлт, зарцуулалт, түлшний хулгай зэргийг бүрэн хянаж, хөдөлгүүр асаалттай зогсолтыг багасгаснаар түлш шатахууны зардал буурна.
Харилцагчдад үзүүлэх үйлчилгээ сайжирна
Тээврийн хэрэгслийг хялбар, удирдан зохион байгуулж, харилцагчидад хүргэх бараа болон үзүүлэх үйлчилгээг цаг хугацаанд нь гүйцэтгэснээр харилцагчийн сэтгэл ханамж өндөр байна.
Жолоочийн ажлын гүйцэтгэл дээшилнэ
Бодит хугацаанд хяналт тогтоож жолооч нарт зөвлөснөөр үр ашигтай маршpутаар зорчих, ажлын цагаар сул зогсохгүй байх ба ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэснээр жолооч нарын ажлын бүтээл нэмэгдэнэ.
Тээврийн хэрэгслийн ашиглалт сайжирна
Тээврийн хэрэгслүүдийг сул зогсоохгүй боломжит хэмжээнд бүрэн ашигласнаар цөөн тээврийн хэрэгслээр их ажил гүйцэтгэнэ.
Сэлбэг хэрэгсэл, засварын зардал буурна
Зөвшөөрөлгүй ашиглалт, хурд хэтрүүлэлт болон огцом тоормослолт зэрэг тээврийн хэрэгслийн буруу хэрэглээг зогсоосноор элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл багасч, сэлбэг хэрэгсэл болон засвар үйлчилгээний зардал буурна.
Дугуйны зардал буурна
PressurePro™ дугуйн хяналтын систем нь жолооч нар дугуйн даралтыг кабиндаа хянах боломжийг олгох ба тохиромжтой дугуйн даралт нь дугуйн гүйлтийг нэмэгдүүлж, түлш зарцуулалтыг багасгах ба дугуйн зардлыг бууруулна.
Ачаа тээшний аюулгүй байдал дээшилнэ
Тээврийн хэрэгслийн хяналтын GPS төхөөрөмжтэй хаалганы мэдрэгч ба температур мэдрэгчийг хослуулан ашигласнаар ачаа, тээшний мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч гарах эрсдэлийг буруулна.
Жолоочийн аюулгүй байдал дээшилнэ
Жолооч “Garmin” зам заагчийг ашиглан диспетчертэй мессеж солилцох болон гэнэтийн халдлагын товчлуурыг ашиглах зэргээр өөрт тохиолдсон аюултай нөхцөл байдлыг урьдчилан мэдээлснээр цаг алдалгүй тусламж авах боломж бүрдэнэ. Мөн дугуйн даралт мэдрэгч болон хурд хэтрүүлэлтийн дохиоллоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангана.
Байгаль орчинд ээлтэй
Хөдөлгүүрийн асаалттай зогсолтыг багасгаж, түлш тосны хэрэглээг бууруулснаар агаарын бохирдлын хэмжээг бууруулна.